Conficker-MN
Conficker (түүнчлэн Downup, Downadup болон Kido нэртэй) — өнөөгийн Интернет ертөнцийн хамгийн аюултай өт. Энэ хортой кодыг Microsoft Visual C++ хэл дээр бичсэн бөгөөд 2008 оны 11-р сарын 21-нд анх гарч ирсэн. Microsoft Windows төрлийн үйлдлийн системд халддаг. (Windows 2000 –аас эхлээд Windows 7 болон Windows Server 2008 R2). 2009 оны эхний улирлын байдлаар 12 сая компьютерт халдварлаж ихээхэн хүндрэл чирэгдэл, гарз хохирол учруулсан. 2009 оны 1-р сарын 13-нд Microsoft корпорациас “вирусыг зохиогч”-ийн тухай мэдээлэл өгсөн хүнд 250 000 долларын шагнал амласан.
Мэргэжилтнүүдийн хүлээж байснаар дөрөвдүгээр сарын 1-нд дахин идэвхжээгүй боловч аюул нь өнөөг хүртэл оршсоор байна. Өөрөө автоматаар хувирч өөрчлөгдөж чаддаг учраас одоо ч Интернетийн сүлжээгээр янз бүрийн хувилбарууд нь тархсаар байна. Энэ аюултай өтийн халдлагад Монголын Интернетийн Үйлчилгээ Үзүүлэгч компаниуд, цаашлаад хэрэглэгчид нь өртсөөр байгааг дараах зургаас харна уу.

