|
2009 онд хамгийн түгээмэл тохиолдсон сүлжээний халдлагууд
Манай хийсэн судалгаагаар 2009 онд Монголын Интернет сегментэд хамгийн түгээмэл тохиолдож буй сүлжээний халдлага хэрэгжүүлдэг дараах аргуудыг тодрууллаа. Эхний таван аргад кейлоггерууд, тагнуулын програм хангамж, арын хаалга ашиглах, SQL-тарилга, системд хандах хандалтыг хууль бусаар ашиглах, таньж зөвшөөрөх системийн өгөгдлийг хулгайлах замаар хууль бусаар хандах аргууд орсон байна.
Дараа нь зүй зохистой ашиглах бодлогыг зөрчих, муу хамгаалагдсан болон буруу тохируулсан хандалтын хяналтыг ашиглах хууль бусаар хандах, багцыг замаас нь барьж авах, хулгайлсан нууц үгийн тусламжтайгаар хууль бусаар хандах, нийгмийн боловсруулалт (social engineering), таньж зөвшөөрөх систем болон галт ханыг тойрон гарах, өгөгдөл хадгалах хэрэгсэл, тээгчүүдийг хулгайлах, брутфорс-халдлагууд, шуурхай санах ойг судлах болон фишинг (хууран мэхэлж мөнгө, баялагийг нь салгаж авах) аргууд орж байна.
Энэ судалгааны үр дүн дэлхий нийтийн хандлагатай нийцэж байгаа бөгөөд 2010 онд SQL-тарилгын аргаа өгөгдлийн сангийн бичлэгийг хулгайлах халдлага улам ихсэх хандлагатай байна.
|