General Member

apcert

Халдлагын бүртгэл

Монгол улсын интернетийн сегментэд бүртгэгдсэн сүлжээний халдлагууд

Цааш нь...

Тайлан

2009 оны фишингийн тайлангууд.

Цааш нь.

 
Home Тайлангууд Фишингийн тайлан Монголчуудын хамгийн их хууртагддаг фишинг халдлагууд

Монголчуудын хамгийн их хууртагддаг фишинг халдлагууд

Монголчууд “Онлайн лотерейд мөнгө хожлоо”, “Хамтарсан хөрөнгө оруулалт хийе”, “Банкны дансанд байгаа эзэнгүй их мөнгийг хувааж авна”, “Yahoo, PayPal, Google-ийн үйлчилгээний албанаас хандаж байна” гэх мэт фишингийн довтолгоонд хамгийн их өртдөг байна. Эдгээр фишингийн хуурамч захианд итгэсэн монголчууд үйлчилгээний хөлс гэх мэтээр багагүй хэмжээний мөнгийг гадагш нь гуйвуулж ул мөргүй алддаг байна. Мөн түүнчлэн хортой сайтуудад орж компьютертээ тагнуулын програм өөрөө мэдэлгүй суулгах замаар хувийн өгөгдлүүдээ алддаг нь фишингийн хохирогч болох замыг нь нээж өгдөг байна. Олон янзын аргаар тооцож үзэхэд жилд 150000 орчим монголчууд фишингийн халдлагад өртөж үүнээс 8000 орчим хүн хохирогч болдог байна.