Монгол улсын интернетийн сегментэд бүртгэгдсэн сүлжээний халдлагууд
Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв 2008 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд халдлага илрүүлэх хяналтын (мониторинг) систем байгуулсан бөгөөд энэ систем тогтвортой ажиллаж Интернетийн сегментээр орж ирж буй төрөл бүрийн халдлагыг илрүүлж байна. Хяналтын системийг 2008 оны 12-р сараас эхлэн ажиллагаанд оруулж 2009 оны 1-р сараас эхлэн туршилтаар ажиллуулж, тохируулга, сайжруулалт хийсний үр дүнд 2009 оны 06-р сараас эхлэн бүрэн хэмжээгээр тогтвортойгоор ажиллаж байна. Тиймээс 2009 оны 06-р сараас өмнөх өгөгдлүүд нь бүрэн хэмжээнд шинжлэгдэх боломжгүй, өрөөсгөл шинжтэй байсан болно. Мониторингийн системийн хүрээнд Интернет гарцууд дээр байрлуулсан мэдрэгч сенсорууд (илрүүлэгч)-ын мэдэрч бүртгэж байгаа халдлагууд (будлиан) сар бүр өсөх хандлагатай байна. Мэдрэгчүүд дээр бүртгэгдсэн халдлагуудыг цугларсан статистик мэдээн дээр тулгуурлан график дүрслэлэээр харуулсан болно.
Дараах зургуудад мониторингийн системд бүртгэгдсэн халдлагуудын хандлагыг харууллаа.
1. Монголоос гаралтай халдлагууд
2. Монголын интернетийн сегментэд гаднаас халдсан халдлагууд
Зураг 1 ба Зураг 2 дээрх графикуудыг харьцуулахад Монгол улсаас гадагш чиглэсэн халдлагуудын тоо нь харьцангуй бага байгаа бөгөөд гаднаас Монгол руу чиглэгдсэн халдлага үүнээс 20-30 дахин их байна. 2009 оны 06-р сар хүртэл гаднаас орж ирж байгаа халдлагыг бүртгэж чадахгүй, зөвхөн Монголоос гадагш чиглэсэн халдлагуудыг бүртгэж байсан нь зураг дээр харагдаж байна. Зургаас дүгнэн үзэхэд Монгол улсын өгөгдөл мэдээлэл, веб хуудсууд болон мэдээллийн технологийн дэд бүтцийг гадны улс орнууд маш ихээр сонирхдог болох нь харагдаж байна.
There are currently no criteria on which to search. Please add them using the 'criteria' tab.
Also in this section
-
4-р сарын халдлагын эх үүсвэр
-
6-р сарын халдлагын бүртгэл
-
7-р сарын халдлагын эх үүсвэр
-
8-р сарын халдлагын эх үүсвэр
-
9-р сарын халдлагын бүртгэл
-
10-р сарын халдлагын бүртгэл
-
11-р сарын халдлагын бүртгэл
-
12-р сарын халдлагын бүртгэл
-
Дүгнэлт
-
3-р сарын халдлагын эх үүсвэр



