General Member

apcert

Халдлагын бүртгэл

Монгол улсын интернетийн сегментэд бүртгэгдсэн сүлжээний халдлагууд

Цааш нь...

Тайлан

2009 оны фишингийн тайлангууд.

Цааш нь.

 

SecOpenDay 2009

Кибер аюулгүй байдлын нээлттэй өдөрлөг Дэлхий нийтээр Мэдээллийн нийгэмд шилжиж, тоон эдийн засаг, цахим ардчилал, цахим засаг, цахим бизнес, цахим банк, цахим эрүүл мэнд, цахим боловсрол, цахим хөдөө аж ахуй хөгжиж, мэдээлэл холбооны технологи нэвтрэхийн сацуу уламжлалт гэмт хэрэг, зөрчил цахим хэлбэрт хувирч, шинэ төрлийн гэмт хэргүүд бий болж, сүлжээ, систем, мэдээллийн нэгдмэл, бүрэн бүтэн байдал, нууцлал, хамгаалалтад заналхийлэх аюулууд олширч зөвхөн гэмт хэрэг бус цахим терроризмын аюул, эрсдэл эрс нэмэгдэж байна. Үүний улмаас мэдээллийн аюулгүй байдлын асуудал нь зөвхөн програм-техникийн асуудал байхаа больж улам бүр нарийн төвөгтэй, захиргаа-удирдлагын асуудал болон хувирч байна. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дан ганц асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгаад зогсохгүй иргэн, хувийн хэвшил, иргэний-нийгмийн байгууллага, бүс нутаг, олон улсын хамтын ажиллаганаас ихээхэн хамаарах болоод байна. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөн ашиглах чиглэлийг төрөөс баримталж байгаагийн дагуу Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Тагнуулын Ерөнхий Газар, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газар, “Кибер Довтолгоотой Тэмцэх Монголын Баг” ТББ хамтран “Кибер аюулгүй байдлын” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд:

·         “Кибер терроризм ба кибер аюулгүй байдал” сэдэвт онол, практикийн бага хурал: Хурлыг 2009 оны 02 дугаар сарын 11 өдөр ТЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна. Хуралд үнэ төлбөргүй оролцох бөгөөд заавал урьдчилан бүртгүүлсэн байна. Бага хуралд танилцуулга, илтгэл тавихыг хүссэн байгууллага болон хувь хүн бүртгэлийн хэсгийг харна уу. Илтгэл, танилцуулгын үндсэн сэдэв нь “Мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдалд заналхийлж буй кибер аюул, халдлага, довтолгоон, эрсдэл, тэмцэх болон хамгаалах арга зам”.  

·         Мэдээллийн аюулгүй байдлын үзэсгэлэн: Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг, зөвлөгөө өгдөг, шийдэл гаргадаг хувийн хэвшил, судалгааны болон эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, төрийн байгууллагууд цомхон үзэсгэлэнд өргөнөөр оролцох боломжтой. Үзэсгэлэн 2009 оны 02 дугаар сарын 11 өдөр ТЕГазрын хурлын танхимын өмнөх талбайд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд оролцоход үнэ төлбөргүй боловч үзэсгэлэн гаргах талбай хязгаарлагдмал байгаа. Бүртгүүлэх бол бүртгэлийн хэсгийг харна уу.

·         Сүлжээний аюулгүй байдлын сургалт: Энэ сургалтыг “Кибер Довтолгоонтой Тэмцэх Монголын баг” зохион байгуулна. Сургалтыг “ЮНИКС төст системийн аюулгүй байдал, тохируулга, мэдээллийн шинжилгээ хийх, сүлжээний мониторинг, хортой кодын шинжилгээ, сүлжээний аюулгүй байдлын шийдлүүд” зэрэг технологийн нарийвчилсан сэдвүүдээр зохион байгуулах бөгөөд мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдал, сүлжээний технологи, програм хангамж, мэдээллийн систем зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.

 

Нээлттэй өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Нээлттэй өдөрлөгийн илтгэлүүд