General Member

apcert

Халдлагын бүртгэл

Монгол улсын интернетийн сегментэд бүртгэгдсэн сүлжээний халдлагууд

Цааш нь...

Тайлан

2009 оны фишингийн тайлангууд.

Цааш нь.

 
Home Асуулт FAQ

Асуулт FAQ

Frequently Asked Questions

Цахим шуудангийн хуудсын талаар.

 

MonCIRT буюу кибер (сүлжээний) довтолгоонтой тэмцэх төв (КДТТ) гэж юу вэ?

MonCIRT гэдэг нь сүлжээгээр дамжин орж ирж буй аливаа довтолгоон, байгууллагын мэдээллийн сүлжээ, систем, мэдээлэл, хувь хэрэглэгчийн компьютер, мэдээллийн бүрэн бүтэн халдашгүй байдал, нууцлал, хамгаалалт, хүртээмжтэй байдалд заналхийлсэн аливаа будлиан, учрал, гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл цуглуулах, статистик хөтлөх, тэдгээрийг боловсруулах, түүний мөрөөр зохиох арга хэмжээний талаар зөвлөмж гаргах, гарал үүслийг тогтоох, компьютер, сүлжээ, системийн эмзэг байдал, заналхийлж буй аюулыг илрүүлэх, түүний талаар анхааруулга өгөх, таны мэдээллийн эрх чөлөө, мэдээлэл хүртэх эрх, аюулгүй байдлаа хангах ашиг сонирхолыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Тус байгууллага төрөл бүрийн зөвлөмж, анхааруулга өгөхөөс гадна мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, таны хүсэлтийн дагуу мэдээллийн аюулгүй байдлын аливаа асуудлаар аудит, мониторинг хийж, тестлэх үйлчилгээ үзүүлнэ.

 

Танай сайт цахим шуудангийн хуудастай юу? би хэрхэн бүртгүүлэх вэ?

Манай сайтад байгаа “цахим шуудангийн хуудсанд бүртгүүлэх“ линкээр та орж бүртгүүлж болно. Ингэж бүртгүүлснээр та манай байгууллагаас гаргаж буй мэдээллийн аюулгүй байдлын анхааруулга, зөвлөмж, одоо хийгдэж буй ажлын талаар байнгын мэдээлэл авч байх болно.

 

Би танайд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаа хэрхэн өөрчлөх вэ?

Хэрэв та цахим шуудангийн хаягаа өөрчлөх гэж байгаа бол хуучин хаягаа хасуулаад шинээр бүртгүүлнэ.  

 

Цахим шуудангийн хуудсаас хэрхэн хасуулах вэ?

Та дээрх хариултад дурдсаны дагуу хасуулна.

 

Веб сайттай холбоотой асуултууд.

 

MonCIRT-ийн веб сайт аюулгүй байж чадах уу?

Таны татаж авч буй мэдээлэл, баримт бичгүүдийг вирусээс хамгаалахын тулд манай сайт аюулгүй байдлын дээд түвшинд хамгаалагдсан болно.

 

MonCIRT-ийн веб сайтыг ашиглах нөхцөл?

Манай сайтыг ашиглах нөхцөлийн талаар Нууцлал & Ашиглалт линкээс үзнэ үү.

 

MonCIRT-ийн веб сайтын нууцлалын бодлого ямар вэ?

Манай сайтын нууцлалын бодлогын талаар Нууцлал & Ашиглалт линкээс үзнэ үү.

 

Нууц мэдээллийг MonCIRT-д хэрхэн илгээх вэ?

Та манай сайтад байгаа хүснэгтэд мэдээллээ оруулахад ямар нэг эрсдэл байхгүй. Мөн сайтын хандах линкэд  байгаа цахим шуудангийн хаягаар цахим мэдээлэл илгээхдээ тоон гарын үсэг ашиглаж болно.

 

MonCIRT-д хэрхэн хандах вэ?

Та цахим шуудан ашиглан MonCIRT-д хандах нь зохистой. Хэрэв техникийн болоод бусад шалтгаанаар ингэж хандах боломжгүй бол утас юмуу факс ашиглаж болно. Гэхдээ таныг сонсох, таны мэдээллийг замаас барьж авах явдлаас утас, факс сэргийлж чадахгүй. Аливаа будлиан учралын тухай мэдээлэхдээ “хандах” гэдэг холбоосод байгаа маягтыг ашиглана уу.