MON-CIRT –ийн веб сайтын бодлого
Нууцлалын бодлого Ашиглах нөхцөл
MON-CIRT-ийн нууцлалын бодлого
MON-CIRT –ийн нууцлалын бодлого энэ веб сайтын удирдамж, бидний үйл ажиллагааны баримтлах чиглэл болно. Мөн та энэ веб сайтад зочилж байгаа үед энэ бодлогыг баримтална. Та энэ сайтад зочилж байх үед бид хувийн мэдээлэл, тухайлбал таны нэр, хаягийг цуглуулахгүй. Харин та манай сайт дээр тавигдсан мэдээллийг ашиглах, татаж авах тохиолдолд өөрийн цахим шуудангийн хаягаа бүртгүүлэх ба үүнийг бид танд мэдээлэл илгээх зорилгоор ашиглана. Хэрэв та өөрийн нэр, хаягийг үлдээж байгаа бол түүнийг бид нууцлах ба зөвхөн танд мэдээлэл илгээх зорилгоор ашиглана.
Таныг манай сайтад зочилж байгаа үед бид шаардлагатай бол зарим техникийн шинжтэй мэдээллийг авах болно. Бид техникийн мэдээллийг хэрхэн цуглуулдаг, боловсруулдаг талаар дор тайлбарласан болно.
Мэдээлэл автоматаар цуглуулагдаж, хадгалагдах
Та манай сайтад зочилж мэдээлэл унших юмуу татаж авах үед таны зочилсон тухай техникийн зарим мэдээллийг бид автоматаар цуглуулж авна. Энэ мэдээлэл нь таны хэн болохыг таних зорилгогүй, зөвхөн техникийн шинжтэй болно. Таны зочилсон талаар бидний цуглуулж авах мэдээллийг доор жагсаасан болно:
- Таны интернет домайн болон IP хаяг;
- Таны ашиглаж буй броузер (жишээлбэл, Netscape, Internet Explorer, Mozilla) болон үйлдлийн систем (Windows, Unix);
- Таны манай сайтад хандсан огноо, цаг хугацаа;
- Таны зочилсон хуудсууд;
- Өөр сайтаас зочилсон бол тухайн сайтын нэр.
Энэ сайтыг танд илүү хүртээмжтэй, ашигтай болгоход эдгээр мэдээлэл ашиглагдана. Эдгээр өгөгдлийн дагуу бид сайтад зочилж буй хүмүүсийн тоо, манай зочдын ашиглаж буй технологи, ашигласан мэдээллийг тухай мэдэх болно. Бид сайтад зочилсон хүнийг хэн болохыг тогтоохоор мөшгөхгүй, энэ талын мэдээлэл цуглуулахгүй.
Хэрэв та хувийн шинжтэй мэдээлэл илгээж байгаа бол.
Хэрэв та манай майл жагсаалтанд бүртгүүлж мэдээлэл хүлээн авч байх, мэдээллийн аюулгүй байдал, компьютер, сүлжээний аюулгүй байдалд заналхийлсэн ямар нэг будлиан, учрал, гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх гэж байгаа бол хувийн шинжтэй зарим мэдээллийг бидэнд өгнө. Бид таны хувийн мэдээллийг танд мэдээлэл илгээх, зөвлөгөө өгөх, нотлох баримт бүрдүүлэх зорилгоор ашиглана.
Таны хувийн мэдээллийг бид хуулинд зааснаас бусад тохиолдолд (таны эрх ашгийг хамгаалахын тулд хууль хамгаалах байгууллагууд хуулийн заалтын дагуу шаардан авч болно) хэн нэгэн хувь этгээд, байгууллагад өгөхгүй. Бид таны мэдээллийг маркетинг болон арилжааны бусад зорилгоор ашиглахгүй.
Сайтын аюулгүй байдал.
- Сайтын аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээг тасалдуулахгүйн тулд хууль бусаар нэвтрэх, мэдээлэл өөрчлөх, ямар нэг хохирол учруулах гэсэн оролдлогыг бид мөшгөхийн тулд тусгай програм ашиглана.
- Хуулиар эрх олгогдсон төрийн байгууллага хууль ёсны хүсэлт тавьснаас бусад тохиолдолд хувь үйлчлүүлэгчийг адилтган таних оролдлого хийгдэхгүй.
- Энэ сайтын мэдээллийг өөрчлөх, устгах, үйлчилгээг бусниулах гэсэн хууль бус халдлагууд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 25-р бүлэгт заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнтэй гэж тооцогдож эрүүгийн хариулагад татагдах болно.
Бусад сайттай холбох.
MON-CIRT-ийн веб сайт нь мэдээллийн аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг, мэдээлэл тавьсан бусад сайтуудтай линкийн холбоотой байх болно. Хэрэв сайтад зочлогч өөр сайтын линкийн холбоог дарж орсон тохиолдолд манай сайтаас гарах ба нөгөө сайтын бодлого, аюулгүй байдлын шаардлагын дагуу ажиллана.
Хориг. MON-CIRT-ийн веб сайт нь үзэн ядалт, хүчирхийлэл, шашин шүтлэг, хүйс, арьс өнгөөр ялгаварлах үзэл сурталчилсан, хууль, ёс зүйтэй харш мэдээлэл агуулсан аливаа веб сайттай линкээр холбогдохгүй. Дээрх төрлийн сайтын линкийн холбоог бид арилгах эрхтэй.
Ашиглах нөхцөл.
Линкээр холбогдох зөвшөөрөл.
Та MonCIRT-ийн веб сайтад линкээр холбогдож болно. Хэрэв та MonCIRT-ийн баннер, лого, бичвэрийг сайтдаа холбох гэж байгаа бол webmaster@moncirt.org.mn хаягаар хандаж линкээр холбох гэж буй сайтынхаа URL-ийг өгнө үү.
Зохиогчийн эрхийн зөвшөөрөл.
Энэ сайт дээр тавигдсан нийтлэл, баримт бичгүүд зохиогчийн эрхээр хамгаалагдсан учир та түүнийг зөвхөн өөрийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгээ дээшлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын аливаа будлиан, учрал, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл хийх, хор хохирлыг багасгах, сэргийлэх, систем, сүлжээний үйл ажиллагаа, мэдээллээ сэргээхийн тулд хувийн болон дотоодын хэрэгцээнд арилжааны бус зорилгоор ашиглаж болно. Хэрэв та энэ материалыг бусдад илгээх, хэсэгчлэн тараах, өөр сайтад тавих, өөр хэлэнд орчуулах гэж байгаа бол webmaster@moncirt.org.mn хаягаар хандаж зөвшөөрөл авна уу.

