General Member

apcert

Халдлагын бүртгэл

Монгол улсын интернетийн сегментэд бүртгэгдсэн сүлжээний халдлагууд

Цааш нь...

Тайлан

2009 оны фишингийн тайлангууд.

Цааш нь.

 
Home Гишүүнээр элсэх

Гишүүнээр элсэх

Аливаа байгууллага, хувь хүн тус байгууллагад гишүүнчлэлээр элсэх нь нээлттэй. Гишүүнчлэлээр элссэнээр дараах давуу эрх, үйлчилгээг авах болно.

  • Үүсэн бий болсон цоорхой, аюул, эрсдэл, довтолгооны тухай анхааруулгыг өдөр бүр  хүлээн авах;
  • Мэдээллийн болон компьютерийн аюулгүй байдлын аудит, үнэлгээг хөнгөлөлттэй үнээр хийлгэх;
  • МКДТТ-өөс зохион байгуулж буй сургалтын төлбөрийг 50% хүртэл хөнгөлүүлөх;
  • Будлиан, учрал, тохиолдлын шинжилгээ хийх,будлианыг боловсруулах, хариу үйлдэл хийхэд техникийн туслалцаа авах;
  • Гишүүдэд тохиолдсон ноцтой будлиан учралын эсрэг хариу үйлдэл хийх.
  • МКДТТ-өөс боловсруулж гаргасан гарын авлага, удирдамж, зааврыг үнэгүй авах;
  • Ноцтой будлиан, учрал, гэмт үйлдэл, довтолгооныг МКДТТ -өөр шинжлүүлэх, зөвлөмж гаргуулж авах;
  • Нотлох баримт бүрдүүлэх, довтолгооны эх сурвалжийг олж тогтооход үнэ төлбөргүй туслалцаа авах;
  • МАБ-ын удирдлагын тогтолцоогоо бий болгох, MNS 17799.2007 стандарт хэрэгжүүлэх, бодлого, дэгээ боловсруулахад туслалцаа авах;
  • Сүлжээнийхээ мониторинг хийлгэх, сүлжээгээр дамжин орж ирж буй довтолгооны талаар мэдээлэл авах.
  • Төвөөс зохион байгуулж буй хурал, зөвлөгөөн, ажлын уулзалтад урилгаар, үнэ төлбөргүй оролцох.
  • Хүний нөөцөө хөгжүүлэхэд туслалцаа авах г.м. олон төрлийн давуу эрх эдэлнэ.

Гишүүнээр элссэн байгууллагуудтай гэрээ байгуулах ба гэрээ байгуулахын өмнө байгууллагын сүлжээ, компьютерууд, интернетийн холболттой төвийн ажилтнууд газар дээр нь очиж танилцана.

 

Компьютерийн тоо

Сарын татвар

Улирлын татвар

Жилийн татвар

Хувь хүн

 

3000₮

7000₮

22000₮

Байгууллага

10 хүртэл

15000₮

35000₮

120000₮

11-20 хүртэл

25000₮

60000₮

200000₮

21-40 хүртэл

45000₮

115000₮

400000₮

41-60 хүртэл

70000₮

150000₮

600000₮

60-100 хүртэл

125000₮

300000₮

1000000₮

101-200 хүртэл

170000₮

450000₮

1500000₮

201-ээс дээш

200000₮

500000₮

1500000₮

Гишүүд татвараа сараар, улирлаар юмуу жилээр сонгон төлж болно

There are currently no criteria on which to search. Please add them using the 'criteria' tab.