Сүлжээний аюулгүй байдлын сертификаттай сургалт
Сүлжээний аюулгүй байдлын орчин үеийн бүх хандлага, шийдлийг тусгасан, дэлхийн түвшний 1 сарын сургалт 2009 оны 09-р сарын 22-ний өдөр эхлэх гэж байна. Дэлхийн түвшний хамгийн орчин үеийн мэдлэгийг 10 дахин бага үнээр Монголдоо эзэмших хосгүй боломжийг Секьюрити Солюшн Сервис ХХК санал болгож байна. Энэ сургалт нь:
- Сүлжээний аюулгүй байдлын ойлголт, стандарт, зохицуулалт.
- Сүлжээний халдлага, довтолгоон, хакерын арга
- Хууль зүйн асуудлууд
- САБ-ын бодлого, эрсдлийн удирдлага
- САБ-ын хангах үйл явц, ажиллагаа
- Аюулгүй архитектур, шилдэг туршлагууд
- Аюулгүй байдлын технологиуд: VPN, DMZ, Firewall, шифрлэлт, IDS, IDPS, түүний тохиргоо
- Практик асуудлууд: UNIX-ийн аюулгүй байдал, Системийн удирдлага, Windows-ийн аюулгүй байдал, Интернетийн архитектур,
- Цахим бизнес, үйлчилгээний аюулгүй байдал
- Утасгүй сүлжээний аюулгүй байдал
гэсэн 10 модультай. Төлбөр 350000 төгрөг. Оролцох модуль, төлбөрөө өөрөө зохицуулах боломжтой.
Сургалтыг АНУ, Япон, ОХУ, ХБНГУ-д эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлаар мэргэшсэн доктор, магистр зэрэгтэй, профессор, ахлах багш цолтой хүмүүс удирдан явуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sssmn.com/s7.html хаягаас авна уу.
Бүртгүүлэх утас 70113151, цахим шуудан: info@sssmn.com
2009.07.27

